Бидний тухай

SCharge бол Улаанбаатарт цахилгаан машин цэнэглэх станцын сүлжээ байгуулж буй төсөл. Одоогоор нэг станцтай, апп нь дэлгүүрт гарах шатандаа явж байна.

Хэн барьж байна вэ

SCharge-ийг «Сутайн Буянт Зах» ХХК хэрэгжүүлж байна. Тус компани нь түрээс, худалдаа, үйлчилгээний салбарт 19 жил ажиллаж, 500 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа «Сутайн Буянт» группын гишүүн байгууллага юм.

Пилот станц нь компанийн өөрийн зах дээр байрладаг. Тиймээс станцын ажиллах цаг захын ажиллах цагтай уялдана.

https://sutainbuyant.com/

Юу барьсан бэ

Цэнэглэгчтэй харьцдаг сервер, жолоочийн гар утасны апп, операторын удирдлагын самбарыг өөрсдөө хөгжүүлсэн. Гуравдагч этгээдийн платформ ашиглаагүй.

Энэ нь тарифаа өөрсдөө тогтоох, бусад операторын станцыг нэг апп дотор нэгтгэх, и-баримтыг оператор бүрийн нэрээр зөв олгох боломжийг өгдөг.

Яагаад одоо вэ

Монголд бүртгэлтэй цахилгаан машины тоо 2022 онд 659 байсан бол 2025 оны эцэст 2,169 болж гурван жилд гурав дахин нэмэгджээ. Эдгээрийн дийлэнх нь Улаанбаатарт байна.

Гэхдээ цэнэглэх дэд бүтэц хоцорсоор байгаа бөгөөд станцууд өөр өөр аппаар ажилладаг тул жолооч хэд хэдэн апп суулгахаас өөр аргагүй болдог. SCharge энэ хуваагдлыг нэг апп дотор цуглуулахыг зорьж байна.

Эх сурвалж: Зам, тээврийн яам, Зам, тээврийн салбарын статистикийн эмхэтгэл 2025.

Хэвлэл

Хэвлэлийн хүсэлт, лого болон зургийн материал авах бол имэйлээр холбогдоно уу.

info@scharge.mn