Улаанбаатарын цэнэглэх сүлжээ

880₮/кВт·ц

НӨАТ орсон.

Улаанбаатарт хурдан цэнэглэх станц. Үнээ нуухгүй, эхлэхээс өмнө та хэдийг төлөхөө мэднэ.

  • 120 кВт DC станц
  • 2 залгуур, GB/T
  • Захын ажиллах цагаар
  • Сутайн буянт зах, СХД

Станц суурилуулагдсан. Апп хараахан дэлгүүрт гараагүй тул одоогоор цэнэглэлт эхлээгүй байна. Сүүлд шинэчилсэн: 2026-09-10

Таны машин таарах уу?

Манай станц GB/T залгууртай. Бүх цахилгаан машинд таарахгүй — залгуур нь машин аль улсаас орж ирснээс хамаардаг тул зөвхөн брэндээр шийдэж болохгүй.

Машин Хаанаас авчирсан Таарах эсэх Ойролцоо хурд
BYD Atto 3, Yuan Plus Хятад Таарна 70–88 кВт
Skywell ET5 Хятад Таарна 80–100 кВт
BYD DM-i (цэнэглэдэг гибрид) Хятад Таарна ≈18 кВт
Tesla Model 3, Model Y Хятад Таарна загвараас хамаарна
Tesla АНУ, Европ Шалгах хэрэгтэй өөр залгууртай
Nissan Leaf Япон Таарахгүй CHAdeMO залгууртай
Roewe Clever Хятад DC залгуургүй зөвхөн удаан цэнэглэлт

Яагаад «хаанаас авчирсан» нь чухал вэ? Ижил загвар машин Хятадад GB/T, Америкт өөр, Европт бас өөр залгууртай гардаг. Тиймээс брэнд ганцаараа хариулт өгөхгүй.

Жагсаалтад байхгүй бол залгуурынхаа зургийг илгээгээрэй — бид шалгаад хариулна.

Машин тань CHAdeMO залгууртай юу?

Одоогоор бид CHAdeMO дэмжихгүй, адаптер ч санал болгохгүй. Адаптер нь зүгээр нэг өөр хэлбэрийн залгуур биш, өндөр хүчдэлийн протокол хөрвүүлдэг төхөөрөмж бөгөөд аюулгүй байдал нь олон улсын хэмжээнд хараахан шийдэгдээгүй байна. Гэхдээ хэдэн хүн хүлээж байгааг мэдэх нь бидний дараагийн шийдвэрт нөлөөлнө.

CHAdeMO хүсэлт үлдээх

Станц хаана байна вэ

Сутайн буянт зах

Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 38-р хороо

Захын ажиллах цагаар: 09:00–18:00

5–9 дүгээр сард 20:00 хүртэл. Зах хаагдсаны дараа станц руу орох боломжгүй.

Google Maps дээр зам заах

Залгуурууд

  • 1 Залгуур 1 GB/T, тогтмол гүйдэл
  • 2 Залгуур 2 GB/T, тогтмол гүйдэл

Хоёр машин зэрэг цэнэглэвэл станцын чадал хуваагдаж, тус бүрд ойролцоогоор 60 кВт ноогдоно. Энэ нь эвдрэл биш, ердийн ажиллагаа.

Залгуур сул эсэхийг харуулах боломж апп гарсны дараа нэмэгдэнэ. Одоо бодит төлөв мэдэх арга байхгүй тул хуурамч мэдээлэл харуулахгүй байхаар шийдсэн.

Өвлийн улиралд юу хүлээх вэ

Хүйтэнд батарейны цэнэглэх хурд эрс буурдаг. −20 хэмд цэнэглэх хугацаа дулаан үеийнхээс ойролцоогоор хоёр дахин урт байж болно.

Хамгийн үр дүнтэй арга нь замдаа явж байгаад шууд орж цэнэглэх. Удаан зогссоны дараа хүйтэн батарей цэнэглэхэд хамгийн удаан.

Зарим машин батарейгаа урьдчилан халаадаг, зарим нь халаадаггүй. Машиныхаа заавартай танилцаарай.

Хэрхэн цэнэглэх вэ

Цэнэглэлт SCharge апп дэлгүүрт гарсны дараа эхэлнэ. Апп гармагц энэ гурван алхмаар ажиллана.

  1. 01

    Залгуураа холбоно

    Машиндаа тохирох залгуурыг сонгоод холбоно. Дэлгэц дээр заавар гарна.

  2. 02

    QR-ыг SCharge аппаараа уншина

    Цэнэглэгчийн дэлгэц дээрх QR кодыг аппаараа уншина. Апп нь аль станц, аль залгуур болохыг өөрөө таньж авна.

  3. 03

    Апп дотроос төлж эхлүүлнэ

    Төлбөрөө апп дотор хийнэ. Цэнэглэлт дуусахад баримт апп дээр гарч, түүхэнд хадгалагдана.

QR кодыг утасныхаа энгийн камерын сканнераар уншиж болохгүй — зөвхөн SCharge апп нээнэ.

Үнэ

Нэг үнэ, өдөржин ижил. Цагаас хамаарч өөрчлөгддөггүй, гишүүнчлэлийн төлбөр байхгүй.

Жишээ тооцоо

Батарей
60 кВт·ц
Цэнэглэх хэмжээ
10%-иас 80% хүртэл
Авах эрчим хүч
42 кВт·ц
Нэгж үнэ
880₮/кВт·ц

Нийт 36,960₮

  • Суурь төлбөр байхгүй
  • Гишүүнчлэлийн хураамж байхгүй
  • Цэнэглэж эхэлсний дараа үнэ өөрчлөгдөхгүй

880₮ нь НӨАТ орсон, таны төлөх эцсийн үнэ. Шатахуунтай харьцуулсан хэмнэлтийг апп дээр өөрийн машин, өөрийн мэдэх бензиний үнээр тооцож харуулна.

Апп удахгүй гарна

Google Play болон App Store дээр гарах үед нэг удаа мэдэгдэнэ. Өөр зар илгээхгүй.

Google Play · App Store — удахгүй

+976

8 оронтой дугаар

Утас
Та хэн бэ

Дугаарыг тань зөвхөн апп гарсныг мэдэгдэхэд ашиглана. Өөр зорилгоор ашиглахгүй, бусдад дамжуулахгүй.

Станцаа SCharge-д холбуул

Станцтай бол аппд холбоно. Станцгүй ч зогсоол, цахилгааны хүчин чадалтай бол цэнэглэгчийг бид өөрсдийн зардлаар тавьж, хамтран ажиллана.

Дэлгэрэнгүй
  • Станцтай бол: апп дээр газрын зурагт харагдана
  • Газартай бол: тоног төхөөрөмжийн зардлыг бид үүрнэ
  • Төлбөр цуглуулах, жолоочийн дэмжлэгийг бид хариуцна
  • Нэг гэрээ, сар бүрийн тайлан, тооцоо

Түгээмэл асуулт

Одоо очвол цэнэглэж болох уу?

Болохгүй. Станц суурилуулагдсан ч цэнэглэлт SCharge апп дэлгүүрт гарсны дараа эхэлнэ. Дугаараа үлдээвэл гармагц мэдэгдэнэ.

Яагаад 24 цагаар ажиллахгүй байгаа юм бэ?

Станц зах дээр байрладаг. Зах хаагдахад хашаанд орох боломжгүй болдог тул цэнэглэгч ч хүрч болохгүй болно. Ажиллах цаг: 09:00–18:00, 5–9 дүгээр сард 20:00 хүртэл.

Ямар машин таарах вэ?

GB/T залгууртай, тогтмол гүйдлээр цэнэглэдэг машин таарна. Голдуу Хятадаас орж ирсэн машинууд. Японоос орж ирсэн Nissan Leaf зэрэг CHAdeMO залгууртай машин таарахгүй.

Яагаад адаптер санал болгодоггүй юм бэ?

Өөр төрлийн залгуур хооронд хөрвүүлэх төхөөрөмж нь механик шилжүүлэгч биш, өндөр хүчдэлийн протокол хөрвүүлдэг электроник юм. Олон улсын стандартын байгууллагууд эдгээрийн аюулгүй байдлыг хараахан баталгаажуулаагүй байгаа тул бид хариуцлага хүлээхээргүй гэж үзсэн.

120 кВт гэдэг нь миний машин тэр хурдаар цэнэглэгдэнэ гэсэн үг үү?

Үгүй. 120 кВт бол станцын дээд чадал. Машин бүр өөрийн хязгаартай: жишээ нь BYD Atto 3 ойролцоогоор 70–88 кВт, цэнэглэдэг гибрид машин 18 кВт орчим авдаг. Мөн хоёр машин зэрэг цэнэглэвэл чадал хуваагдана.

Хэрхэн төлөх вэ?

Төлбөрийг SCharge апп дотроос хийнэ. Цэнэглэгчийн дэлгэц дээр төлбөрийн QR гардаггүй.

Асуудал гарвал хэнд хандах вэ?

Facebook Messenger эсвэл имэйлээр холбогдоно уу. Ажлын өдрүүдэд хариулна.

Холбоо барих

Асуулт, санал, гомдол — бичээрэй.

Ажлын өдрүүдэд хариулна.